Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

3 ДУГААР САРЫН МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

2023/02/28

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын 3 дугаар сарын бүртгэл 3 дугаар сарын 7-наас 13-ны хооронд хийгдэж 3 дугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт шалгалт авна.

  • Бүртгэл заасан хугацаанд 17:30 цаг хүртэл цахимаар явагдах тул https://hr.hdc.gov.mn/ сайтаар орж шалгалтын Заавар харах-аар нэвтрэн "Бүртгэлийн заавар", "Шалгалтын заавар"-тай танилцан заасан хугацаанд бүртгүүлнэ үү.
  • Шалгалтад бүртгүүлэх хүсэлт илгээсэн бол түр хүлээх горимд орж шалгалтын өмнө нэгдсэн байдлаар хүсэлт баталгаажна.
  • Шалгалтыг тухайн өдөр 10:00 цагаас hr.hdc.gov.mn хаягаар авна
  • Үр дүнгээ шууд харна, 70 буюу түүнээс дээш оноо авсанаар тэнцэнэ.
  • - Интернет дата дуусах, цэнэг дуусахтай холбоотой шалгалтыг дуусгаж чадаагүй бол ЭМХТ хариуцлага хүлээхгүй.
  • Шалгалтын төлбөр төлөөгүй тохиолдолд шалгалт өгөх боломжгүй.
  • 1. Шалгалтын төлбөр 12,000 төгрөг /илүү, дутуу төлөлттэй баримт хүлээн авахгүй/
  • 2. Хүлээн авах банк: Төрийн сан
  • 3. Хүлээн авах байгууллага: Эрүүл мэндийн хөгжлийн төв
  • 4. Зориулалт буюу утга: Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/
  • 5. Дансны дугаар 100900020020 /Төлбөрийг банкаар болон интернэт банк, ЭМХТ-ийн нэг давхарт автомат машинд төлөх боломжтой/
  • Холбоо барих: hr.hdc.gov.mn програм болон шалгалтын бүртгэл, төлбөртэй холбоотой асуудлаар ЭМХТ-ийн 11461529 дугаарт холбогдож мэдээлэл авна уу.