МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧИД ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.
2023/02/14Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх, үнэлгээ хийх шинжээчдийн баг Дархан-Уул аймгийн Орхон сумын эрүүл мэндийн төв, Түвшинхолбоо өрхийн эрүүл мэндийн төв болон Батцагаанбуянт ХХК-ийн Буянтай эмнэлэг, Дарханнүүдэлчин ХХК-ийн Нүүдэлчин эмнэлэг, Саран-Энх ХХК-ийн клиник эмнэлгүүдэд тус тус ажиллаж байна.
Магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ хийн, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх юм.