Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

"Үе, үеийнхний хамтын ажиллагаа” сэдвээр сургалт зохион байгууллаа.

2023/02/09

Тус төвөөс албан хаагчдын "Мэдээллийн цаг"-ийг 14 хоног бүр зохион байгуулдаг бөгөөд дотоод мэдээллийн урсгалыг тогтмолжуулах, мэдээлэл солилцох, сургалтад хамрагдах нөхцөл бололцоог бүрдүүлэх зорилготой юм.

Энэхүү мэдээллийн цагаар шинэ, залуу ажилтнуудтайгаа ойлголцож, хамтын ажиллагааг сайжруулах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нас, насны хүмүүсийн харилцан ойлголцол, багийн хамтын  ажиллагаа нэн чухал гэдгийг онцлох зорилгоор "Үе, үеийнхний хамтын ажиллагаа” сэдвээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албанаас сургалт зохион байгууллаа.

Сургалтаар “BABY BOOMER, X, Y(MILLENNIALS), Z“ үеийнхний онцлог шинж, тэдний мэдээлэл авдаг харилцааны хэрэгсэл, ажилдаа хандах хандлагын ялгаатай байдлын талаарх сонирхолтой мэдээлэл өгч албан хаагчдын танин мэдэхүйн мэдлэгийн хүрээг тэллээ.