Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ЭМНЭЛ ЗҮЙН ЧИГЛҮҮЛЭГЧ БАГШИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023/01/27

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Япон улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2015-2020 онд “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийг амжилттай хэрэгжүүлж, 2021-2025 онд 2 дугаар үе шат болох “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийг үргэлжлүүлэн, сувилахуй, эх барихуйн төгсөлтийн дараах сургалтын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.      

Энэ хүрээнд “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг 2015 оноос эхлэн зохион байгуулж Монгол улсад амжилттай нутагшуулан нийт 56 удаагийн сургалтаар 1359 эмч, сувилагч, эх баригчийг эмнэл зүйн сургалт удирдах сургагч багшаар сургаж, үүнээс 83 эмч, 56 сувилагч, эх баригч чиглүүлэгч багшаар бэлтгэгдэн эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалтыг удирдан чиглүүлж байна.

Төслийн хүрээнд тус төвд Япон улсын Жайка олон улсын байгууллагын  богино хугацааны зөвлөх мэргэжилтэн Тояама их сургуулийн профессор MD, PhD Такамүра Акитэрү, Жичи анагаах ухааны их сургуулийн Анагаах ухааны боловсролын төвийн профессор, MD, PhD Мацүяама Ясуши нар ажиллаж, энэхүү сургалтын хөтөлбөрийн агуулгыг олон улсад нэвтэрч буй шинэ аргачлалтай уялдуулан шинэчлэх зорилгоор чиглүүлэгч багш нарын чадавхижуулах сургалтыг  1 дүгээр сарын 25,26-ны өдөр зохион байгууллаа.

Сургалтад чиглүүлэгч багш нарын төлөөлөл 18 эмч, сувилагч, эх баригч оролцож, сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд Competencies, EPAs /Entrustable Professional Activities/ чадамж, үр дүнгийн шинэ аргачлалыг сургалтын зорилго, стратеги, үнэлгээний хичээлийн сэдэвтэй хэрхэн уялдуулан тусгах талаар суралцаж, нэгдсэн ойлголттой боллоо.

Иинхүү эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалтын хөтөлбөр нь хоёр дахь удаа шинэчлэгдэж байгаа бөгөөд цаашид чиглүүлэгч багш нарыг шинэчлэгдсэн хөтөлбөрийн дагуу чадавхижуулах сургалтад хамруулан, “Эмнэл зүйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг шинэчлэгдсэн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах болно.