Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Япон улсын Ниппон сангийн төлөөлөл Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдтэй уулалт зохион байгууллаа.

2023/01/25

Япон улсын Ниппон сангийн Гүйцэтгэх захирал Мори Юүжи Монгол Улсад айлчлан 2023 оны 1 сарын 19-ний өдөр ЭМЯ-ны дэргэдэх Уламжлалт анагаах ухаан судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүдтэй Эрүүл мэндийн хөгжлийн төвд уулзалт хийлээ.

Тус уулзалтад УАУС-ын Мэргэжлийн салбар зөвлөлийн ерөнхий мэргэжилтэн, гишүүд, нарийн бичиг, ЭМХТ-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын албаны дарга Ш.Алтанцэцэг нар оролцов.

Ерөнхий мэргэжилтэн, АУ-ны доктор, профессор Д.Цэнд-Аюуш "Монгол улс дахь уламжлалт анагаах ухааны хөгжлийн өнөөгийн байдал, хөгжлийн хэтийн төлөв, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд Мэргэжлийн салбар зөвлөлийн үүрэг" сэдвээр танилцуулга хийж, Уламжлалт анагаах ухааны хөгжлийн хэтийн төлөв, тулгамдаж буй асуудал сэдвээр хэлэлцүүлэн, санал солилцов.