Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

Жайка олон улсын байгууллагын төлөөлөлтэй уулзлаа.

2023/01/25

Өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Б.Нарантуяа, ХНХА-ны дарга Б.Батцоож, мэргэжилтэн О.Дэнсмаа нар  Жайка олон улсын байгууллагын төслийн хүрээнд  Япон Улсаас ирсэн “Жичи” Анагаахын их сургуулийн профессор Мацуяма, “Тояма” их сургуулийн профессор Такамура нартай туршлага судлах, санал солилцох уулзалт зохион байгууллаа.

Уг уулзалтаар цаашид сургагч багш, чиглүүлэгч багшийг хэрхэн бэлдэх, талуудын оролцоо болон сургалтын агуулга, хөтөлбөрийг хэрхэн шинэчлэх талаар санал солилцлоо.

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Япон Улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2015 оноос эхлэн “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар төгсөлтийн дараах сургалт удирдах их эмч, сувилагч, эх баригч мэргэжлийн чиглэлээр нийт 1338 сургагч багш, 139 чиглүүлэгч багш бэлтгээд байна.