Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ЗОЧИН ПРОФЕССОРЫН ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

2023/01/13

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Турк улсын Лив эмнэлэгтэй өнгөрсөн жилээс эхлэн хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны  хүрээнд зохион байгуулагдах энэ оны эхний ажил нь  Зочин профессорын хөтөлбөр байлаа.

Лив эмнэлгийн Үүдэл эс, нөхөн сэргээх эмчилгээний төвийн эмч Ердал Караёз манай оронд хүрэлцэн ирж ЭХЭМҮТөв дээр “Мэдрэлийн гаралтай булчингийн чангарал, эмгэгийн эмчилгээнд үүдэл эсийн хэрэглээ” сэдэвт сургалтыг холбогдох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд танхимаар болон цахимаар зохион байгууллаа.

 Уг сургалтаар тархины саажилт, аутизм, нуруу нугасны гэмтэл, булчингийн дистрофи, мэдрэл зэрэг өвчин эмгэгүүдийн үед үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээний онолын мэдлэг олгож,  бодит үр дүн, туршлагаасаа хуваалцлаа.