Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“МОНГОЛ УЛСАД ЗОНХИЛОН ТОХИОЛДОХ ХАВДРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ШИНЭ ТЕХНОЛОГИЙН ҮНЭЛГЭЭ, СУДАЛГАА”

2023/01/05

Шинээр нэвтрүүлсэн технологийг бүртгэх, мэдээлэх, үнэлгээ хийх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлэх, оношилгоо, эмчилгээний үр дүнг үнэлэх, нутагшуулах, олон улсад нэвтэрсэн шинэ аргыг судлах, нэвтрүүлэх шийдвэр гаргах, нөөцийг төлөвлөх зэрэгт чухал ач холбогдолтой.

Иймээс хавдрын оношилгоо, эмчилгээнд нэвтэрсэн шинэ технологиудыг бүртгэх, зардал болон үр ашгийн шинжилгээ хийх зорилгоор Монгол улсад зонхилон тохиолдох хавдрын оношилгоо, эмчилгээний шинэ технологийн үнэлгээ, судалгааг доорхи зорилтын дагуу гүйцэтгэлээ.

  •  Хавдрын оношилгоо, эмчилгээнд нэвтэрсэн шинэ технологийн бүртгэл мэдээллийн өнөөгийн байдал;
  •  Элэгний хавдрын эмчилгээнд нэвтэрсэн “Бичил долгионоор түлэх эмчилгээ (MWA)” шинэ технологийн зардал, үр ашиг.

Судалгаанд ХСҮТ-ийн 2018-2021 онд нэвтрүүлсэн 64 шинэ технологийг хамруулсан ба үүнээс элэгний хавдрын эмчилгээнд нэвтэрсэн 8 технологид үр дүн, эдийн засгийн дүн шинжилгээ хийж,  1 технологид  CEA /Cost Effectiveness Analysis/ аргаар технологийн үнэлгээг хийсэн.

Цаашид Монгол Улсад хавдрын мэс заслыг хөгжүүлэх, хөдөө орон нутагт түгээх, дэлгэрүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, сургах, эмчилгээг үргэлжлүүлэн хийж урт болон богино хугацааны дараах амьдрах тавиланг судалж, үр дүнг мэдээлж байх шаардлагатай байна.

Судалгааны талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй энд дарж танилцана уу.