Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ТОХИОЛДОЛ, ЭРСДЭЛИЙГ БҮРТГЭХ БҮРТГЭЛ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН СИСТЕМ

2023/01/05

              Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/566  дугаар тушаалын нэг, хоёрдугаар хавсралтын хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой тохиолдол, эрсдэлийг бүртгэх “Бүртгэл мэдээллийн нэгдсэн сан” програм хангамжийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэх ажил эхлээд байгаа билээ.

                  Энэхүү үйл ажиллагаа салбарт нэвтэрснээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой гарч болох тохиолдол, эрсдэлийг бүртгэх, мэдээний нэгдсэн өгөгдлийн санг бий болгож, дүн шинжилгээ хийж бодлого боловсруулагч, хэрэглэгчдийг нотолгоот мэдээллээр ханган, эмнэлгийн мэргэжилтнүүд харилцан суралцах, сайн туршлага түгээн дэлгэрүүлэх эргэх холбоог бий болгох юм.

Өнөөдрийн байдлаар 38 эрүүл мэндийн байгууллага үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ашиглаж байна.

Эрүүл мэндийн байгууллага болон ажилтан програмд бүртгүүлэхдээ:

1. Дурын веб (google.com, microsoft edge, fox болон бусад) хөтөчид  http://eburtgel.moh.gov.mn/login хаягийг бичиж программыг дуудна.

2. Ажилтан анх удаа хандаж байгаа бол эхлээд “Бүртгүүлэх” товчийг дарж бүртгүүлнэ.

3. Ажилтан асуултыг үнэн зөв бөглөх ёстой.

4. И-Мэйл: нүдэнд өөрийн байнга хэрэглэдэг (цаашид бүртгэгдсэн мэйлээр тань эмнэлгийн олон ажилд таныг төлөөлөн мэдээлэх учир өөрийн бүтэн нэртэй байвал зүгээр. Жишээ нь: narantuya_d@yahoo.com гэх мэт мэйл хаягаа бичээрэй.

5. Бүртгэлийг баталгаажуулсан тухай захиа Таны бүртгүүлсэн мэйл хаягаар тань

ирэх учир мэйл болон нууц үгээ тэмдэглэн авч анхааралтай хандана уу!

6. Нууц үг: нүдэнд 8 тэмдэгтээс дээш тоо, том жижиг үсэг, тусгай тэмдэг хольж оролцуулсон нууц үгийг латин үсгээр бичнэ. Энэхүү нууц үгээ хадгалж авах хэрэгтэй!

7. Мэйл, нууц үгийг латин үсгээр бичих ёстой.

8. Бусад нүд сонголтоор бөглөгдөх учир түүнийг зөв сонгоорой.

9. Бүх нүдийг зөв бөглөж дуусаад БҮРТГҮҮЛЭХ товчийг дарснаар таны бүртгэл хадгалагдана.

10. Аль нэг нүд дутуу, буруу бөглөгдсөн бол алдаа гэсэн мэссэж өгнө. Алдаа өгсөн үед мэйл хаяг, нууц үгээ латин үсгээр бичсэн эсэхийг нягталж дахин “Бүртгүүлэх” товчоо дарж бүртгүүлнэ.

11. Бүртгэл амжилттай хийгдсний дараа программ “НЭВТРЭХ” цонх уруу шилжинэ. Энэ нь Та эмнэлгийнхээ мэдээллийн сан, төв баазд бүртгэгдсэн гэсэн үг. Хэсэг хугацааны дараа таны бүртгүүлсэн мэйл хаягаар Таныг таньж бүртгэсэн гэсэн мэйл ирнэ.

Тохиолдол, эрсдэл бүртгэх програмын явц

Тохиолдлын бүртгэлийн явц

Эрсдэлийн бүртгэлийн явц