Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ГАДААДАД БОГИНО ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ЭМЧ НАРЫГ ХАМРУУЛЛАА.

2022/12/26

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс энэ оны 10 дугаар сард зарласан БНСУ-д богино хугацаагаар суралцах  тэтгэлэгт хөтөлбөрт чих хамар хоолой чиглэлээр 2, мэдрэлийн мэс заслын чиглэлээр  1 эмч тэнцэн суралцаж байна. Эдгээрийн 2 нь нийслэлээс, 1 нь хөдөө орон нутгаас сонгогдсон байна. Хөтөлбөрт хамруулах зарын дагуу материалаа ирүүлсэн эмч нараас шаардлага хангасан эмч нарын мэдээллийг БНСУ-ын талд хүргүүлж тухайн суралцуулах газраас нь  холбогдон хэлний шалгалт авч шалгаруулалтыг явууллаа.   Хөтөлбөрийн хүрээнд  мэдрэлийн мэс заслын чиглэлээр 3 долоо хоног БНСУ-ын Бүчон Гэгээн Мэригийн эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт, чих хамар хоолойн мэс заслын чиглэлээр Кореа Их сургуулийн Ансан эмнэлгийн чих хамар хоолойн тасагт суралцан, туршлага судлаж,  мэс засалд Солонгос эмч нартай хамтран оролцож байна.