Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

Цахим системийн хэрэглээ, эрүүл мэндийн статистик мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, төлөвлөлтөд ашиглах чадавхийг нэмэгдүүлэх нь” сургалт үргэлжилж байна

2022/12/08

Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвүүд, нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн удирдах ажилтан, эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн, биостатистикч эмч, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулж буй “Эрүүл мэндийн салбарын цахим системийн хэрэглээ ба эх, хүүхдийн эрүүл мэндийн статистик мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, төлөвлөлтөд ашиглах чадавхийг нэмэгдүүлэх нь” сургалт 2 дахь өдөртөө үргэлжилж байна.

Кибер аюулгүй байдлыг хангах, хүний хувийн мэдээллийг хамгаалах, хуурамч мэдээлэлтэй тэмцэх эрхзүйн үндэслэл, тогтолцооны талаар cистемтэй мэдлэг олгох, дүн шинжилгээ хийх чадварыг хөгжүүлэх зорилгоор багаар ажиллах дадлага ажлыг хийж гүйцэтгэв. Дадлага ажлыг Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаачид зохион байгуулав.