Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Цахим системийн хэрэглээ, статистик мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, төлөвлөлтөд ашиглах чадавхийг нэмэгдүүлэх сургалтыг зохион байгуулж байна

2022/12/07

Тус төв нь ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газартай хамтран “Эрүүл мэндийн салбарын цахим системийн хэрэглээ ба эх, хүүхдийн эрүүл мэндийн статистик мэдээ, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, төлөвлөлтөд ашиглах чадавхийг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр зохион байгуулан явуулж байна.

Уг сургалтад аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, Төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Тусгай мэргэжлийн төвүүд, нийслэлийн дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн удирдах ажилтан, эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн, биостатистикч эмч, мэдээллийн технологийн мэргэжилтэн нийт 270 хүн оролцож байна.

Сургалтаар эрүүл мэндийн салбарын цахимжилт, аюулгүй байдлыг хэрхэн хангах, цахим багц хуулийн танилцуулга, хуурамч мэдээлэлтэй тэмцэх, эрхзүйн хариуцлагын тогтолцоо, эрүүл мэндийн статистикийн өнөөгийн байдал ба тогтвортой хөгжлийн зорилт, статистикийн мэдээллийн хэрэглээ, ач холбогдлын талаар танилцуулга хичээл, дадлага ажил хэлбэрээр зохион байгуулан явуулж байна.