Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар сургалт зохион байгууллаа

2022/11/14

 Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба Донорын үйл ажиллагааг өргөжүүлэх хүрээнд тархины үхэл тодорхойлох багуудыг хөдөө орон нутагт байгуулах ажлыг зохион байгуулж байгаа билээ. Уг ажлын хүрээнд  бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгуудад шинээр байгуулагдсан тархины үхэл тодорхойлох багууд болон дүүргийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг 11 дүгээр сарын 12-ны өдөр зохион байгууллаа.  Сургалтаар орон нутагт тархины үхэл тодорхойлох,  тархины үхэлтэй донор гарсан тохиолдолд хэрхэн тээвэрлэх, хувиарлах талаар болон бусад шаардлагатай мэдлэг, мэдээллийг олголоо.

 Түүнчлэн УНТЭ-ийн бөөр, элэг, зүрх, ХСҮТ, ЭХЭМҮТ-ийн элэг, УГТЭ-ийн  зүрх шилжүүлэн суулгах багуудын эрхтэн авах багийн мэс заслын эмч нарт зориулан олон баг хамтран ажиллах, хадгалалт, тээвэрлэлт хийх талаар шинэ мэдлэг, мэдээлэл өгөх сургалтыг зохион байгууллаа.