Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“Дэлхийн чанарын өдөр”-ийг анх удаа эрүүл мэндийн салбартаа тэмдэглэн өнгөрүүллээ.

2022/11/11

Жил бүрийн 11 дүгээр сарын 2 дахь долоо хоногийг  олон улсад “Дэлхийн чанарын өдөр” болгон тэмдэглэдэг.

Манай улс 2022 оныг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачлагыг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргаж, уг  өдрийг угтан “Тусламж, үйлчилгээний чанарын асуудалд” сэдвээр цахим сургалтыг 11 дүгээр сарын 11-ний өдөр буюу өнөөдөр зохион байгууллаа. Сургалтад ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн чанар, аюулгүй байдлын Мэргэжлийн салбар зөвлөл дэмжлэг үзүүлэн оролцож, ”Эрсдэлийн менежмент” сэдвээр Ерөнхий мэргэжилтэн Б.Болортуяа, 2022 оноос нэвтрүүлсэн Эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлын бүртгэлийн програм хангамжийн үйл ажиллагаа, тохиолдлын бүртгэлийг нэмэгдүүлэх, тусламж, үйлчилгээтэй холбоотой тохиолдол давтагдахаас сэргийлэх төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудлаар Магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтэн Л.Бор, “ ЭМТҮЧАБА-ны үйл ажиллагаа” сэдвээр Монголын Эрүүл мэндийн чанарын холбооны сургагч багш  Ш.Нармандах, “Эмнэлзүйн аудит хийх аргачлал, төрлүүд” сэдвээр ЭХЭМҮТ-ийн ЭМТҮЧАБА-ны чанарын менежер Ч.Дуламрагчаа, “ Эрүүл мэндийн байгууллагад олон улсын стандартыг хэрэгжүүлэх нь “ сэдвээр  Монголын Эрүүл мэндийн чанарын холбооны сургагч багш Т.Алимаа нар тус тус хичээл заалаа.

Эрүүл мэндийн салбарт хэрэгжээд нилээдгүй хугацааг өнгөрөөсөн гүйцэтгэлийн санхүүжилтийг хэрэгжүүлэхэд Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны оролцооны талаар ДЭМБ-ын зөвлөх Л.Баярцэцэг нар хичээл зааж, эрүүл мэндийн байгууллагын чанарын алба, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэдээллээр хангалаа. Гүйцэтгэлийн санхүүжилт ба чанарын шалгуур үзүүлэлтийн талаарх илтгэл маш хэрэгцээтэй байсан талаар сургалтад оролцогчид сэтгэгдлээ илэрхийллээ. Сургалтад нийслэл, орон нутгийн 400 гаруй эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж, тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад шинэ мэдээлэл авч, мэдлэгээ дээшлүүллээ.

Хичээлийг эндээс үзнэ үү

    ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!