Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗҮҮЛЭЛТ ТООЦОХ АРГАЧЛАЛЫН ДАГУУ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ГАРГАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ” ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ 2022 ОНЫ 10 САРЫН 27, 28-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022/10/28

Тус төвийн эрүүл мэндийн мэдээллийн албанаас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвүүдийн тандалтын албаны эмч, мэргэжилтнүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн хүрээнд Эрүүл мэндийн байгууллагуудын статистик мэдээ, мэдээлэл болон тандалтын бүртгэл мэдээллийн уялдаа холбоог сайжруулах, нэгтгэх, мэдээллийн нэгдсэн нэг урсгалтай болох, мэдээний сангийн бүрдэлт хамралтыг нэмэгдүүлэх, бүртгэлийн болон тайлангийн чанарыг сайжруулах, тогтвортой хөгжлийн зорилтын үзүүлэлтүүдийг гаргахад хамтран ажиллахаар боллоо.