Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн 19 дүгээр хурлыг зохион байгууллаа.

2022/10/18

Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн ээлжит 19 дүгээр хурлыг зохион байгууллаа. Хурлаар өрхийн эрүүл мэндийн төв-4, сумын эрүүл мэндийн төв-5, хувийн хэвшлийн эмнэлэг-2, сувилал-1 нийт 14 эрүүл мэндийн байгууллага хэлэлцэгдэж 3 жилээр долоо, 2 жилээр дөрөв, 1 жилээр нэг эрүүл мэндийн байгууллага магадлан итгэмжлэгдлээ.

Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагууд:

1. Баянзүрх дүүрэг, Миний зөвлөгч өрхийн эрүүл мэндийн төв

2. Баян-өлгий аймаг, Дэлүүн сумын эрүүл мэндийн төв

3. Дархан-уул аймаг, Мэдс-Тоб өрхийн эрүүл мэндийн төв

4. Завхан аймаг, Ургамал сумын эрүүл мэндийн төв

5. Завхан аймаг, Завханмандал сумын эрүүл мэндийн төв

6. Завхан аймаг, Түдэвтэй сумын эрүүл мэндийн төв

7. Завхан аймаг, Сонгино сумын эрүүл мэндийн төв

8. Өмнөговь аймаг, Бүтэнжаргал эмнэлэг

9. Сэлэнгэ аймаг, Эмнэх өрхийн эрүүл мэндийн төв

10. Сэлэнгэ аймаг, Номтхан өрхийн эрүүл мэндийн төв

11. Сэлэнгэ аймаг, Асгатын дов ХХК-ийн эмнэлэг

12. Төв аймаг, Мон аврагас ХХК-ийн Эх булаг сувилал

    Дээрх эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын  2017 оны “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” А/503 дугаар тушаалын 4.3-д тусгагдсан Магадлан итгэмжлэлийн дараах үе шатыг хэрэгжүүлэн ажиллана уу.