Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

БНСУ-Д БОГИНО ХУГАЦААНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХЫГ УРЬЖ БАЙНА.

2022/10/10

БНСУ-ын Эрүүл мэндийн сургалт эрхлэх байгууллагад богино хугацааны сургалтад хамрагдах эмч нарт зориулсан тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.

Чиглэл:

- Чих хамар хоолой – 2

- Мэдрэл судлал – 1 /тархи/

- Мэдрэл судлал – 1 / нуруу нугас/

Тэтгэлэг: сургалтын төлбөр, сар бүрийн хэрэглээний тэтгэмж, 1 талын тийз

Тавигдах шаардлага:

1.Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг байх;

2.Төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байх;

3.Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;

4.Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх;

5.Одоо ажиллаж буй мэргэжлээрээ тухайн байгууллагадаа 3-5 жил тогтвор суурьшилтай ажилласан байх;

Бүрдүүлэх материал

1.CV буюу хувь хүний дэлгэрэнгүй тодорхойлолт;  /татаж авах/

2.Англи хэлний түвшинг тодорхойлсон шалгалтын оноо, гэрчилгээний хуулбар /англи хэлний дундаас дээш түвшингийн мэдлэгтэй байх/;

3.Эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн санд / www.hr.hdc.gov.mn/ бүртгэлтэй байх;

Холбогдох материалыг 10 сарын 12-ны 16:00 цаг хүртэл solongo.sh@hdc.gov.mn хаягаар хүлээн авна.