Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ДОНОРЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭС, ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ЭМЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022/10/07

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албанаас Анагаах ухааны их, дээд сургуулийн оюутнуудад Донорын тухай хууль, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаарх ойлголтыг өгөх зорилгоор “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг өргөжүүлэх нь” сэдэвт лекцийг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү үйл ажиллагааны үргэлжлэл болох ээлжит лекцийг өнөөдөр тус албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантулга, мэргэжилтэн П.Мидриймаа, Э.Батжаргал нар Монголын үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургуулийн төгсөх дамжааны оюутнуудад уншлаа.

Лекцээр шинэчлэгдсэн Донорын тухай хуулийг таниулан сурталчлах, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаарх ойлголт, донорын карт, тархины үхэл гэж юу вэ зэрэг асуудлаар мэдээлэл хийлээ.