Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

ҮНДСЭН МЭРГЭШИЛ (РЕЗИДЕНТ)-ИЙН СУРГАЛТЫН 2022-2023 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЗАР

2022/09/15

Үндсэн мэргэшил (Резидент)-ийн сургалтын 2022-2023 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл 2022.09.12-ны өдөр эхэлнэ.

Бүртгэлийн хугацаа:

2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 09 дүгээр сарын 20-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл үргэлжилнэ.

Бүртгэх хэлбэр: 

https://hr.hdc.gov.mn цахим хаягаар бүртгэнэ. Бүртгүүлэх зааврыг “Заавар харах” хэсгээс, нэвтэрч орсон тохиолдолд “Тусламж” хэсгээс харна уу. Бүртгэлтэй эмнэлгийн мэргэжилтэн Зарлал – Шалгалтын зар – Үндсэн мэргэшлийн элсэлт сонголтоор дамжин бүртгүүлэх товчыг дарж хүсэлтээ илгээнэ.

Шалгалтын товыг мэдээллэх: 

Амжилттай бүртгүүлсэн эмчийн шалгалт өгөх өдөр, анги, танхимын хуваарийг 9 дүгээр сарын 22-ны өдөр http://hdc.gov.mn/ цахим хаягт байршуулна.

Цахим өргөдөл гаргах заавар: 

Програмд дутуу болон худал мэдээлэл оруулсан эмчийн бүртгэлийг хүлээн авахгүй тул мэдээллээ нягтлана уу.

1. Албан хувцастай цээж зургаа зөв оруулсан байх,

2. Хүчинтэй буюу хүлээн авсан төлөвтэй эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй байх /хариуцсан мэргэжилтэн өөрийн сангаас хянана/,

3. Ургийн овог, утасны дугаар, и-мэйл хаяг /нууц үг мартсан тохиолдолд Yahoo и-мэйл хаягт сэргээх нууц үг ирэх нь удаан байдаг тул Gmail болон бусад и-мэйл хаяг оруулна уу/, оршин суугаа хаягийн мэдээллээ оруулсан байх,

4. Диплом, түүний хавсралт, орчуулгын хамт хавсаргасан байх,

5. Ажлын туршлагаа бөглөж, баталгаажуулсан байх /Мэргэжлийн ажил эрхлээгүй бол эрхлээгүй гэсэн сонголт байгаа/

6. Шалгалтын төлбөрийг зааврын дагуу бүрэн төлсөн байх.

Шалгалтын төлбөр:

1. Шалгалтын төлбөр 10,000 төгрөг байна /Төлбөрийг буцаан олгохгүй/.

2. Хүлээн авах банк: Төрийн сан

3. Хүлээн авах байгууллага: Эрүүл мэндийн хөгжлийн төв

4. Зориулалт буюу утга: Үндсэн мэргэшлийн элсэлт /Овог, нэр, регистрийн дугаар/

5. Дансны дугаар 100900020020 /Төлбөрийг банк, интернэт банк болон ЭМХТ-ийн нэг давхарт байрлах автомат машинд төлөх боломжтой/

Анхааруулга:

1. Эрүүл мэнд, анагаах ухааны бусад чиглэлээр мэргэшүүлэх сургалт болон магистр, докторын сургалтад давхар элсээгүй эмч бүртгүүлэх хүсэлт гаргана.

2. Эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээр магадлан итгэмжлэгдсэн анагаах ухааны боловсрол олгох сургуулийн хүний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, шүдний их эмчийн бакалаврын дипломтой эмнэлгийн мэргэжилтэн, тухайн мэргэшлийн сургалтын хөтөлбөрийн агуулга, багтаамжийг хангасан сургалтын чиглэлд элсэнэ.

3. АШУҮИС-ийн үндсэн мэргэшлийн сургалтад элсэх хүсэлт гаргасан эмчийн хүсэлттэй тулгалт хийх тул давхар бүртгэлтэй хүсэлт гаргагчийн хүсэлтийг хүлээн авахгүй.

4. Үндсэн мэргэшлийн зөвхөн 1 чиглэлд бүртгүүлнэ.

5. Элсэлтийн шалгалтад орох хүсэлт баталгаажсанаас хойш мэргэшлийн чиглэлийг өөрчлөхгүй.

6. Улсын зардал гэсэн тодруулгатай мэргэшлийн чиглэлийг зөвхөн Аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын захиалгаар суралцах эмч сонгоно. Хувь зардал сонгосон тохиолдолд улсын зардлаар суралцах боломжгүй, улсын зардал сонгосон тохиолдолд хувь зардлаар суралцах боломжгүй.

7. Энэхүү бүртгэл нь урьдчилсан бүртгэл тул програмд хүсэлт гаргасан эмчийн хүсэлтийг баталгаажуулахгүй тул 9 дүгээр сарын 22-ны өдөр http://hdc.gov.mn/ цахим хаягт байршуулах Шалгалтын товыг харна уу. Материалтай танилцан бүртгэлийн шаардлага хангаагүй тохиолдолд хүсэлтийг цуцалсан мэдэгдэл илгээнэ.

Холбоо барих:

1. Элсэлтийн шалгалтын бүртгэл, төлбөртэй холбоотой асуудлаар: 11-461529

2. Сургалтын чиглэл, бусад асуудлаар: 93131767

3. Мэдээлэл шинэчлэх асуудлаар: credit@hdc.gov.mn хаягт хандан хариуг хүлээнэ.

3.1. Нууц үг сэргээхэд и-мэйлд хариу ирэхгүй тохиолдолд: credit@hdc.gov.mn и-майлд зөвхөн өөрийн и-майл хаягаас /yahoo-аас бусад/ НУУЦ ҮГ СЭРГЭЭХ гэж бичээд Овог, Нэр, Регистр, Ургийн овог, Утас, Оршин суугаа Аймаг/хот/, Сум/дүүрэг/, Баг/хороо, Хаягаа илгээнэ. Мэдээллээ илгээсэн таны нэртэй и-мэйл хаяг, нууц үгээ сэргээж авах хаяг болно.

3.2. Байгууллага шинээр бүртгүүлэх: credit@hdc.gov.mn и-майлд БАЙГУУЛЛАГА БҮРТГҮҮЛЭХ гэж бичээд байгууллагын регистр, тусламж үйлчилгээний чиглэлээ бичиж, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг илгээнэ.

3.3. Ажилтнаа баталгаажуулах хүний нөөцийн эрх авах: Хүний нөөцийн ажилтан өөрийн бүртгэлийг үүсгэн ажлын туршлага хэсэгт томилогдсон тушаалаа хавсаргасны дараа credit@hdc.gov.mn и-мэйлд БАЙГУУЛЛАГЫН ЭРХ АВАХ гэж бичээд байгууллагын регистр, өөрийн регистрийн дугаарыг илгээнэ. Хүний нөөцгүй тохиолдолд байгууллагын удирдлага буюу эзэмшигч болохоо нотолсон /улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, дүрмээс өөрийн нэр орсон аль нэгийг/ бичиг баримтаа програмын өөрийн ажлын туршлагад хавсаргана.

Шалгалтын жишиг сорилыг энд дарж харна уу

Элсэлтийн шалгалтын  бүртгэлийн талаарх түгээмэл асуулт хариулт

Үндсэн мэргэшлийн сургалтад бүртгүүлэх заавар

ЭМХТ-ийн Үндсэн мэргэшлийн сургалтын 2022 оны элсэлтийн хяналтын тоо

Жич: АШУҮИС-ийн хяналтын тоо ороогүй болно.

Мэргэжил Үндсэн мэргэшлийн чиглэл Улсын зардал Хувийн зардал
1 Нүүр ам судлал Нүүр амны гажиг судлал 4 0
2 Нүүр амны мэс засал судлал 5 0
3 Нүүр амны согог засал судлал 7 0
4 Хүүхдийн нүүр ам судлал 4 0
5 Шүдний ерөнхий эмчилгээ судлал 1 0
6 Шүдний сувгийн эмчилгээ судлал 3 0
7 Шүдний тулгуур эд судлал 3 0
8 Хүний их эмч Анатомын эмгэг судлал 10 0
9 Арьс судлал 6 13
10 Гэмтэл согог судлал 8 17
11 Дотрын анагаах судлал 38 6
12 Дүрс оношилгоо судлал 20 9
13 Ерөнхий мэргэшил судлал 60 10
14 Зоонозын өвчин судлал 13 0
15 Мэдрэл судлал 11 11
16 Мэдээгүйжүүлэг судлал 19 10
17 Мэс засал  судлал 14 16
18 Нүд судлал 9 0
19 Өрхийн анагаах судлал 5 3
20 Сүрьеэ судлал 7 13
21 Сэтгэц судлал 4 11
22 Хавдар судлал 6 4
23 Халдварт өвчин судлал 8 10
24 Хүүхэд судлал 33 2
25 Чих хамар хоолой судлал 10 8
26 Эмнэл зүйн эмгэг судлал 12 11
27 Эрчимт эмчилгээ судлал 21 4
28 Эх барих эмэгтэйчүүд судлал 54 21
29 Яаралтай тусламж судлал 22 11
30 Сэргээн засах Сэргээн засал судлал 12 0
31 Уламжлалт анагаах ухаан Зүү эмчилгээ судлал 11 19
32 Монголын уламжлалт анагаах ухаан судлал 0 27

Нийт
440 236