Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

Эмнэлзүйн UpToDate цахим платформын мэдлэг бататгах сургалт зохион байгууллаа

2022/08/18

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жилийн хүрээнд UpToDate цахим платформын хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор тус төв нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 14-16 цагт Walters Kluwer компанитай хамтран мэдлэг бататгах цахим сургалт зохион байгууллаа.  Сургалтад UpToDate цахим платформын танилцуулга, бүртгүүлэх аргачлал, Монгол улсын эмнэлгийн мэргэжилтнүүдийн UpToDate  цахим платформын хэрэглээний байдлын талаар UpToDate-ийн Монгол улсыг хариуцсан мэргэжилтэн Жинжер Чанг болон сургагч багш Н.Сувд нар танилцуулж, ЭМХТ-ийн мэрэжилтэн Л.Бор нь UpToDate-ийг ашиглан төгсөлтийн дараах тасралтгүй сургалтын багц цаг бүрдүүлэх бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгсөн болно. Сургалтанд  СЭМҮТ, ГҮТ, ЭХЭМҮТ, Өргөө АГ ТМЭ, Хүрээ АГ ТМЭ, Хүүхдийн төв сувилал, НЭМҮТ, ХӨСҮТ, ЦССҮТ, ГССҮТ зэрэг нийслэлийн, Дорнод, Дорноговь, Увс, Булган, Говь-Алтай, Баян-Өлгий, Төв, Хөвсгөл, Ховд, Завхан, Өмнөговь зэрэг орон нутгийн төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нийт 272 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа. Сургалтын авцад уг цахим платформын хэрэглээтэй холбоотой Монголын эмч, мэргэжилтнүүдэд үүсч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаарх асуултуудад хариулан зааварчилгаа өгсөн болно.