Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

“ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ”-ийн сургалтыг НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгээр зохион байгууллаа

2022/08/04

Хөдөлмөр нийгмийн хамгаалал, Боловсрол, шинжлэх ухаан, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/220, А/475, A/812 дугаар хамтарсан тушаалаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хөгжлийн цогц дэмжлэг үзүүлэх аргачлал, маягт шинэчлэн батлах тухай” журмыг баталсан.

Тус хамтарсан тушаал болон Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/760 дугаар тушаалын 5.2.6-д “хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, хөгжлийн дэмжлэгт хамруулах чиглэлээр эмнэлгийн мэргэжилтэнг сургах” гэсэн заалтыг хэрэгжүүлэх зорилгоор 9, 18, 36 сартай хүүхдэд эрүүл мэнд, хөгжлийн иж бүрэн үзлэг хийх аргыг зааж сургах “ҮНДЭСНИЙ СУРГАГЧ БАГШ”-ийн сургалтыг НҮБ-ын хүүхдийн сангийн дэмжлэгээр 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 04-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг АУ-ны доктор Б.Баясгалантай, Тэргүүлэх зэргийн эмч, АУ-ны магистр Т.Эрдэнэчимэг, Зөвлөх зэргийн эмч, АУ-ны магистр Р.Галбадрах, АУ-ны доктор Д.Ганзориг болон НҮБ-ын хүүхдийн сангийн зөвлөх Г.Соёлгэрэл нар удирдан явуулсан ба АШУҮИС-ийн хүүхэд, өрхийн анагаах ухааны тэнхимийн багш нар, ЭХЭМҮТ, нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвийн хүүхдийн 19 эмч хамрагдаж, үндэсний сургагч багш нар боллоо.