ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
2022/06/16Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, тэдгээрийн удирдлага, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг төвийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаар мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг газар дээр нь үзүүлэх, дэмжин туслах ажлын зохион байгуулахаар ДЗА-ны дарга Д.Бямбасүрэн, ЭМЭЗБСА-ны дарга Т.Учрал болон бусад албадын мэргэжилтнүүд Говьсүмбэр аймагт ажиллаж байна.
Уг томилолтын хүрээнд тус аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар Хүний нөөцийн хөгжил, цахим шилжилт, чанар, магадлан итгэмжлэл, эрүүл мэндийн статистик, эмчийн үзлэгийн цаг захиалгын үйлчилгээ, түүний зохицуулалт, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны зохицуулалт, эрүүл мэндийн үндэсний тооцоо, бодлогын судалгааны асуудлуудаар мэдээлэл хийж, Говьсүмбэр аймгийн ЭМГ-ын дарга Ц.Мөнх-Од, НЭ-ийн дарга У.Ариун-Эрдэнэ болон эмч, мэргэжилтнүүдийн саналыг сонсон, сонирхсон асуултанд хариуллаа.

.jpg)



Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29