ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ, "АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ" АЯНД НЭГДЛЭЭ
2022/06/13Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Эрүүл чийрэг хүн”, “ Эрүүл идэвхтэй амьдрал” арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй "Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцья" аянаар “Явган аялал 2022”, “Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя”, “Дугуйн аялал 2022”, “Цагаан нөмрөгтнүүд 2022” зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа билээ.
Эдгээрийн нэг болох "Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцья" алхалт, өдөрлөг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 6 дугаар сарын 12-ны Ням гарагт боллоо.
Уг алхалт, өдөрлөгөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар алхалт хийж, ахлалтын ач холбогдлыг сурталчлан таниулахаас гадна ЭМЯ-ны харьяа төв эмнэлэг, тусгай мэргэшлийн төв, агентлагууд өртөө байгуулан иргэдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулан, мэдээлэл хүргэж, зөвлөгөө өглөө.






Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29