Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх сургалтыг анх удаагаа орон нутагт зохион байгууллаа

2022/06/04

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Япон улсын Жайка олон улсын байгууллага хамтран 2021-2024 оны хооронд хэрэгжүүлж буй "Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төсөл"-ийн хүрээнд Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд "Сувилахуйн сургагч багшийн сургалт"-ыг 6 сарын 2-3 хоорон өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтыг Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Н.Нарантуяа, Жайка төслийн нэгжийн ахлах зөвлөх Акаши Хидэчика, Орхон аймгийн засаг дарга С.Батжаргал нар нээж үг хэллээ.

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвтэй хамтран зохион байгуулсан тус сургалтад Орхон аймгаас -15, Булган аймгаас -2, Дархан-уул аймгаас -3, Сэлэнгэ аймгаас - 2, Хөвсгөл аймгаас -2 нийт 24 сувилагч, 6 багш, 3 ажиглагч сувилагч оролцлоо.

Цаашид сургалтыг өргөн хүрээнд зохион байгуулж, илүү олон сувилагчийг хамруулахаар ажиллаж байна.