АШУҮИС-ИЙН ТӨГСӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2022/05/19Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгын газар хооронд байгуулсан гэрээний хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төв, JICA олон улсын байгууллагатай хамтран "Анхан ба хоёр дахь шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах" төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хүрээнд 2018 оноос ерөнхий мэргэшлийн эмчийг бэлтгэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд 97 эмч мэргэжилтнийг элсэлтэд хамруулж 56 ерөнхий мэргэшлийн эмчийг төгсгөөд байна. Ерөнхий мэргэшлийн сургалтад хамрагдсан эмч нь тусгай хөтөлбөрийн хүрээнд яаралтай тусламж, эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, дотор гэсэн 4 чиглэлээр 1 жилийн хугацаанд мэргэшиж төгсдөг.
Эрүүл мэндийн хөгжлийн төв нь ерөнхий мэргэшлийн сургалт эрхлэх байгууллагыг нийслэл болон орон нутагт нэмэгдүүлэх, мөн хүний их эмч мэргэжлээр төгсөж байгаа оюутнуудад ерөнхий мэргэшлийн мэргэжлийн чиглэлээр мэдээлэл түгээх ажлыг шат дараатай хэрэгжүүлж байна.
Энэ удаа Эрүүл мэндийн хөгжлийн төв, JICA олон улсын байгууллагын төслийн багтай хамтран АШУҮИС-ийг хүний их эмч мэргэжлээр төгсөж байгаа төгсөгчидтэй уулзалт зохион байгуулж Ерөнхий мэргэшил судлал болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төгсөлтийн шалгалтын талаар мэдээлэл хүргэлээ.

Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29