ЗОЧИН ПРОФЕССОРУУД УНТЭ ДЭЭР АЖИЛЛАА
2022/05/11Эрүүл Мэндийн яам, Эрүүл мэндийн салбарын хөгжил -5 хөтөлбөрийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Гуурсан хоолойн хэт авиан уян дуран (EBUS) – орчин үеийн оношлогоо, эмчилгээний дэвшилтэт технологийн аппаратыг суурилуулсан билээ. Зочин профессорын хөтөлбөрөөр хүрэлцэн ирээд байгаа профессор Юү Сү Жонг өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Уушги, харшил судлалын төвд ажиллаж, уг аппаратыг ажиллуулах эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхижуулах “EBUS аппаратын ерөнхий ойлголт, удирдамж, эсрэг заалт, хүндрэл”-ийн талаарх сургалтыг орлоо.
Гуурсан хоолойн хэт авиан уян дуран (EBUS) нь уушгины хавдрын үе шатыг тогтоох, эрт үед оношлох, эмгэг өөрчлөлтийг илрүүлэн шинжилгээнд эд авч оношийг батлах төдийгүй уушгины өвчнүүдийг ялган оношлоход чухал үүрэгтэй юм.


Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29