Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ НЭГДЬЕ: ЦЭВЭР ГАР #ГАРЫН ЭРҮҮЛ АХУЙ

2022/05/04

Жил бүрийн 5 сарын 5-нд Дэлхийн гарын эрүүл ахуйн өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил “Гарын эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтыг эрхэмлэдэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын орчин ба соёл" сэдвийн хүрээнд “Аюулгүй байдлын төлөө нэгдье: цэвэр гар” уриатай тэмдэглэж байна. Энэхүү тэмдэглэлт өдрийн зорилго нь эрүүл мэндийн байгууллагын чанар, аюулгүй байдлыг хангахад гараа цэвэр байлгах мэдлэг, зан үйлийг хэвшүүлэх орчин бүрдүүлж, соёлыг бий болгон нөлөөлөхийн тулд бүх түвшний хүмүүс хамтран ажиллах ёстойг хүлээн зөвшөөрөхөд оршино. Дэлхийн гарын эрүүл ахуйн өдөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб сайтаас авна уу( https://www.who.int/campaigns/world-hand-hygiene-day/2022).