Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭ ОНОШИЛГОО”-НД ОРОЛЦОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛСААР БАЙНА

2022/04/23

Монгол Улсын засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан цахим болон танхимын сургалтыг 2022 оны 04 дүгээр сарын 04 -ний өдрөөс эхлэн үе шаттайгаар зохион байгуулж байна.

Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйл ажиллагаанд оролцох эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах, хүний нөөцийн бэлэн байдлыг хангахтай холбоотойгоор Аймаг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын хүний нөөцийн болон анхан шатны эрүүл мэндийн тусламжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй 2022 оны 04 сарын 22-нд цахим уулзалт хийж, 2022 оны 04 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдах “Хүүхдийн өвчний эрт илрүүлэг” сургалтад сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг давтан хамруулах, хамрагдалтад хяналт хийж хамтран ажиллахаар санал солилцож, холбогдох мэдээллийг хүргэлээ.