Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн дүрмийн талаар 3d анимейшн шторк бэлтгэх байгууллага шалгаруулах зар

2021/12/11

Коронавируст халдвар /КОВИД -19/-ын хүнд нөхцөл байдлын үед эмч, эмнэлгийн мэргэжилтний ёсзүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах  ажлын хүрээнд ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁСЗҮЙН ДҮРМИЙН ТАЛААР 3D АНИМЕЙШН ШТОРК бэлтгэх газрыг сонгон шалгаруулалт хийх зар түгээж байна.

Энэхүү сонгон шалгаруулалтанд дараах шаардлага хангасан байгууллагууд оролцох боломжтой бөгөөд сонгон шалгаруулалтанд оролцох саналаа  2021 оны 12 сарын 15-ны дотор  ЭМХТ-ийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Нямсүрэнд ирүүлнэ үү

Сонгон шалгаруулах техникийн нөхцөл:

  • 3D АНИМЕЙШН ШТОРК хийж байсан туршлагатай, шторкийг хийж гүйцэтгэх мэргэжлийн багтай
  • Нийгмийн даатгал болон татварын өргүй байх
  • 2022 оны 1 сарын 25-нд шторкийг бэлэн болгон хүлээлгэж өгөх боломжтой байх

Тодруулах асуудлаар 70128805 утсаар хандана уу.