Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.11 сар
33,342
Халдварт бус өвчин 2024.11 сар
3,365,183

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ДАЙЧЛАГДАН АЖИЛЛАХ РЕЗИДЕНТ ЭМЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БЭЛЭН БАЙДЛЫГ ХАНГАЛАА

2022/01/14

Коронавируст халдвар /COVID-19/ -ын үед Нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тусламж үйлчилгээнд Эрүүл мэндийн сайдын “Дайчлан ажиллуулах тухай” 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/22 дугаар тушаалаар дайчлагдан ажиллах резидент эмч нарын бэлэн байдлыг хангах, шинэ төрлийн ОМИКРОН хувилбарын үед илрэх эмнэл зүйн хам шинжийг томуу, томуу төст өвчнөөс ялган оношлох,  амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний талаар мэдлэг олгох зорилгоор 2022 оны 01 сарын 14-ний өдөр цахимаар сургалт зохион байгуулан Сургалт эрхлэх 22 байгууллагын 145 резидент хамрагдав.

Дайчлагдан ажиллах резидент эмч нарт Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Чанарын албаны дарга, АУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч  Б.Батсүх “Коронавируст халдвар /COVID-19/ -ын шинэ төрлийн ОМИКРОН хувилбарын үед илрэх эмнэл зүйн хам шинжүүд, томуу, томуу төст өвчний ялган оношилгоо, эмчилгээ”-ний талаар, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, АУ-ны докторант, ахлах зэргийн эмч Ж.Уламсайхан  “Амь тэнссэн үе, шок болон анафилаксийн үеийн тусламж үйлчилгээ”-ний талаар сургалт явуулан  дайчилагдан ажиллах резидент эмч нарыг чадавхижууллаа.

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа
1800-0119
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар