Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“UPTODATE” ЦАХИМ ПЛАТФОРМЫН МЭДЛЭГ БАТАТГАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2021/11/29

 Төвийн мэргэжилтнүүд Wolters Kluwer компаний Монгол улс хариуцсан ажилтан Ginger Chang, сургагч багш Н.Сувд  нартай хамтран Цахим платформын хэрэглээний байдалд хийсэн дүн шинжилгээ, “UpToDate”-ийг оношилгоо, эмчилгээнд ашиглах, бүртгүүлэх аргачлал, Оношилгооны алгоритм, лабораторийн шинжилгээний үзүүлтэд дүн шинжилгээ хийх зэрэг сэдвүүдээр ээлжит сургалтыг 2021 оны 11 сарын 29-нд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим сургалтад   бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нийт 455 гаруй хүн хамрагдлаа.