Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖЕРҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2021/11/25

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн байгууллагын удирдлага, хүний нөөцийн менежерүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, холбогдох хууль тогтоомж, журамтай нийцүүлэн ажлын уялдааг сайжруулан хүний нөөцийн төлөвлөлтийн талаар мэдлэг олгох зорилгоор жил бүр сургалт зохион байгуулж ирсэн.  

      Энэ удаагийн сургалтыг Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн менежерүүдийг чадавхижуулахнь сэдвийн хүрээнд зохион байгуулж салбарын хүний нөөцийн хөгжил, бодлого, төлөвлөлт, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа, хүний нөөцийн менежментийн олон улс дах чиг хандлагын талаар мэргэшсэн эрдэмтэн, багш, судлаачид сургалтын удирдан явуулж байна.

 Сургалтад 21 аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, БОЭТ, НЭМГ, харъяа 9 дүүрэг, 3 амаржих,  ЭМЯ-ны харьяа төрөлжсөн эмнэлэг, тусгай мэргэшлийн төвийн хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд  2022 онд цаасгүй салбар болох зорилт тавин ажиллаж байгаатай холбоотойгоор эрүүл мэндийн ажилтны нэгдсэн бүртгэлийн сангийн програмыг нэвтрүүлж, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд мэдлэг олгон, нэвтрүүлэлтийн бэлэн байдлыг хангах ажлын талаарх хичээлүүд ч орох юм.