Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2021/11/04

Эмнэлгийн мэргэжилтний тасралгүй суралцах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх хэрэгцээг хангахын тулд, эмнэлгийн тусламж үйлчилгээг алдагдуулахгүйгээр туршлага солилцон, мэргэжлийн сургалт зохион байгуулахаар ЭМХТ-өөс БНСУ-аас Профессорын багийг эх орондоо урин ирүүлж хамтран ажилалаа.

Зочин профессорын баг нь Бүгд Найрамдах Солонгос Улс, профессор Чой Сун Жин, профессор Чой Гү Ёон, профессор Ким Сан Хён, профессор Хан Вүн Хо, профессор Юн Бён Вүг гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй ба 5 хоног сургалт зохион байгуулж, үзлэг, оношлогоо хийн хамтарсан хагалгаанд орсон юм.

УНТЭ, УХТЭ, УГТЭ, ЭХЭМҮТ, ГССҮТ, НӨАГ, НААГ, СХДЭМТөвүүдэд ажиллаж,  “Гавлын ясны суурь мэс засал, орчин үеийн чиг хандлага”,  “Ургийн гажиг, өндөр эрсдэлтэй жирэмслэлт” “Коронавируст халдварын үеийн эх, нярайн тусламж үйлчилгээ тусламж үйлчилгээ”, “Короновируст халдварын үеийн эх, нярайн тусламж үйлчилгээ,Өндөр эрсдэлтэй нярай”, “Ургийн хөгжлийн гажиг ба генетикийн зөвөлгөө”, “Ходоодны хавдрын мэс засал эмчилгээний стандарт, орчин үеийн хандлага”,” Робот мэс заслыг нутагшуулах тухай”, “Нярайн скринингийг БНСУ-д хэрхэн хийдэг вэ?”, “Тархины хавдар”, “Дутуу нярайн эмчилгээ менежмент”, “Дутуу нярайн хооллолт”, “Коронавируст халдвар-БНСУ-ын туршлага”,  “КОВИД-19-тэй дасан зохицож амьдрах нь”,  “Урт хугацааны Коронавируст халдварын менежмент/Long Covid-19 management/”, “Коронавируст халдварын тархвар зүйг эмнэл зүйтэй холбох нь” лекцүүдийг уншиж манай орны эмч мэргэжилтнхүүдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүллээ.

Энэхүү хамтын ажиллагаагаа шинэ шатанд гарган өргөжүүлэхээр хамтын ажиллагааны санамж бичигт 2 тал гарын үсэг зурлаа.

  Др. Бёнвүүк Вү / БНСУ-ын Сүнчёнхян их сургуулийн Эрүүл мэндийн төвийн Олон улсын хөгжил, судалгааны хэлтсийн дарга/ үйл ажиллагааг дүгнэн

“Сүнчёнхян их сургуулийн Эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар Монгол улсад уригдан ирж ажиллаа. Юуны түрүүнд Энэхүү айлчлал маш хүндэтгэлтэй бөгөөд ач холбогдолтой үйл ажиллагаа болж байгаа бөгөөд Ковид-19-ийн дараах анхны айлчлал болж байгааг хэлмээр байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд бид бүгдээрээ Ковид-ийн эсрэг хариу арга хэмжээ авч тасралтгүй ажилласан бөгөөд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн урилгаар  энэ цаг үед ирж ажилласандаа их таатай байна.  Төвийн захирал Б.Нарантуяа болон холбогдох хүмүүст биднийг урьж, тусалж дэмжиж ажилласанд талархаж буйгаа илэрхийлмээр байна. Энэ хугацаанд бид Монгол улсын залуу, чадварлаг эмч, мэргэжилтнүүдтэй уулзаж, хамтран ажилласандаа үнэхээр баяртай байна. Энэ бол бидний хамтын ажиллагааны анхны үйл ажиллагаа, үүгээр зогсохгүй цаашдаа хамтын ажиллагаагаа бэхжүүлж дараа дараагийн ажлуудыг хамтран амжилттай зохион байгуулах болно гэж итгэж байна. Хамтдаа цар тахлыг даван туулж хамтдаа хөгжицгөөе” гэлээ.