Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Магадлан итгэмжлэлийн албанаас тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын ажилтнуудын сургалт зохион байгууллаа.

2021/10/25

Тус төвийн Магадлан итгэмжлэлийн алба нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 11-13, 15-17 цагт эмнэлгүүдийн чанар, аюулгүй байдлын албаны ажиллагсдад зориулан цахим сургалтыг зохион байгууллаа. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтэн Л.Бор нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны ажиллагсдаас авсан асуумж судалгааны үр дүн, түүний дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний товч танилцуулгыг хийсэн. Сургалтын үеэр анагаахын төгсөлтийн өмнөх ба дараах, урт болон богино сургалтын  хөтөлбөрт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын хичээлийн хөтөлбөрийг оруулах; энэ чиглэлийн богино хугацааны сургалтыг бүх түвшинд тогтмол зохион байгуулах;  сургалтанд хамрагдсан байх шаардлагыг ажлын байрны тодорхойлолт, багц цагийн бүрдүүлэлт, ажлын гэрээ гэх мэтэд тусгахын чухлыг онцлон тэмдэглэсэн. Мөн иргэн, даатгуулагчид үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанарын хяналтын үзүүлэлтийн шалгуураар санхүүжүүлэх болсонтой холбоотойгоор чанар, аюулгүй байдал, эрсдэл хариуцсан ажилтнуудын ажлын ачаалал, үүрэг, хариуцлага ихээр нэмэгдсэнтэй уялдуулан тэдний цалингийн шатлалыг нэмж, эмч нараас 1 шат дээгүүр буюу ТҮЭМ 8-9 шатлалаар цалинжуулах, тусламж үйлчилгээний чанарын мэдээллийн асуудал хариуцсан эмнэлгийн мэргэжилтэнд зэргийн нэмэгдэл авах боломжийг нээж өгөх шаардлагатай байгаа талаарх судалгааны дүгнэлтээс танилцуулсан.  Түүнчлэн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагаанд  тухайн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, удирдах дээд шатны байгууллага /ЭМЯ, ЭМХТ, ЭМДЕГ/-ын дэмжлэгийг нэмэгдүүлэх нь тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой ач холбогдолтой байгааг онцолсон болно.

ЭХЭМҮТ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга А.Оюунчимэг нь “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх” сэдвээр хичээл зааж өөрийн эмнэлгийн жишээн дээр тохиолдлыг бүртгэх арга, аргачлалыг танилцуулсан болно. Сургалтад нийслэл, орон нутгийн анхан, лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагын 320 гаруй эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж үр дүнтэй сургалт болсон талаар сэтгэгдлээ илэрхийллээ.

  1. “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны ажиллагсдаас авсан асуумж судалгааны үр дүн, түүний дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний товч танилцуулга” ЭНДЭЭС татаж авна уу
  2. “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх” хичээлийг ЭНДЭЭС татаж авна уу
  3. Хичээлийн видеог ЭНДЭЭС татаж авна уу