Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

2021/09/25

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн А/588 дугаар тушаалаар батлагдсан шалгалтын комиссын бүрэлдэхүүн удирдамжийн дагуу үндсэн мэргэшлийн элсэлтийн шалгалтыг 2021 оны 09 дүгээр сарын 25-ны 10:00 цагаас онлайнаар эхлүүллээ.

Нийт 4 удаагийн шалгалтыг үндсэн мэргэшлийн 25 чиглэлээр зохион байгуулна.  Тухайн  шалгуулагч шалгалтаа дуусгамагц  үр дүнгээ харах боломжтой.

Эхний ээлжийн шалгалтад Арьс судлалын чиглэлээр 87, Дүрс оношилгоо судлалын   чиглэлээр 209 нийт 297  их эмч элсэлтийн шалгалтад орж шалгалт хэвийн үргэлжилж  байна.  Дараагийн ээлжийн шалгалт 12:00, 14:00,  16:00 цагуудад онлайнаар зохион байгуулагдана.