Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

CУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

2021/09/16

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс АНУ-ын Засгийн газрын Олон улсын хөгжлийн туслалцааны агентлагийн Ковид-19 цар тахлын эсрэг Монгол улсад хэрэгжүүлж буй техникийн тусламж үзүүлэх төслийн хүрээнд “Цар тахлын үеийн эрчимт эмчилгээ, зохиомол амьсгалуулалтын дэвшилтэт технологи, арга аргачлал” сэдэвт сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын мэргэжлийн салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулж байгаа билээ.

Уг сургалтыг Орхон, Завхан, Өвөрхангай, Дорноговь, Дорнод аймгуудад зохион байгуулах бөгөөд 21 аймгийн Яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг судлалын эмч, сувилагч нар бүсчлэн хамрагдах юм.

Ээлжит сургалтыг баруун бүсийн буюу Ховд, Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан аймгуудын   Ковидын цар тахлын үеийн улаан бүсэд ажиллаж байгаа 12 эмч,  12 сувилагч нарыг хамруулан Завхан  аймагт зохион байгуулж байна. Хичээлүүдийг АШУҮИС-ийн эрчимт эмчилгээний доктор, професор 5 багш, АНУ-ын USAID байгууллагын 1 мэргэжилтэн зааж байна.

 Энэхүү арга хэмжээний хүрээнд зөвхөн Ковид-19 цар тахлын үед төдийгүй цаашид ч орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эрчимт эмчилгээ, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал сайжрахад нөлөө үзүүлэх юм.  Сургалт амжилттай зохион байгуулагдаж, нэн чухал хэрэгцээт мэдээллүүд авч байгаагаа хамтрагдаж байгаа эмч, мэргэжилтнүүд илэрхийлж байна