Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

МЭДЭЭЛЭЛ

2021/08/25

  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн “Хүний нөөцийн хөгжлийн алба” нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааг багц цагаар сунгах, шалгалт өгч шинээр авах, дахин авах  хэлбэрүүдээр зохион байгуулан ажилладаг бөгөөд өдөрт дунджаар 100-150 материал хүлээн авдаг.

Ирсэн материалуудыг өдөр өдөрт нь хянаж, түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн материал хүлээн авах болон лиценз тараалтыг  2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажлын өдрүүдэд 830-1500 цаг хүртэл хүлээн авч байх болсныг  мэдээлж байна.

Жич: Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ олголт хэвийн явагдана. 

ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН АЛБА