Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

Тусламж,үйлчилгээний чанар, аюулгүй байдлын мэргэжилтнүүдэд цахим сургалт зохион байгууллаа.

2021/07/01

Төвийн Магадлан итгэмжлэлийн алба нь Дэлхийн үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хүрээнд  Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас 2021 онд зохион байгуулж буй  цуврал  вебинарыг орчуулан өөрийн орны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд түгээж байгаа билээ.

Энэ удаад “Эмийн аюулгүй байдал”, “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын эрдэм шинжилгээ, судалгаа” сэдэвт вебинарыг 2021 оны 6 дугаар сарны 30-ны өдөр  цахимаар зохион байгуулсан ба нийслэл, орон нутгийн төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын  тусламж, үйлчилгээний чанарын албаны дарга, чанар, аюулгүй байдлын менежерүүд  хамрагдлаа. Сургалтаар  эмтэй холбоотой тохиолдлоос сэргийлэх арга хэмжээний талаар ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын зөвлөх Ч.Оюун, “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын судалгааны аргууд” сэдвээр тус төвийн Магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтэн Л.Бор нар мэдээлэл хийлээ.  

ЭМХТ нь Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хүрээнд  олон арга хэмжээг төлөвлөсөн бөгөөд эдгээрийн нэг болох Эрдэм шинжилгээний бага хурлыг  2021 оны 9 сард зохион байгуулах юм. Эрдэм шинжилгээний бага хуралд бүтээл ирүүлэх санаачлагыг дэмжих, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгаа хийх ур чадварыг сайжруулахад өнөөдрийн сургалт чиглэгдлээ.

Сургалтын материал татаж авна уу.

1.ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

2. ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУДАЛГААНЫ АРГУУД