Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

2021/05/18

Монгол улсад эрүүл мэндийн салбар үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан эмч, сувилагч, мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.Ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төвийн мэргэжилтнүүд төрийн дээд одон медалиар шагнагдлаа.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР

Төвийн захирал Б.Нарантуяа

АЛТАНГАДАС ОДОНГООР

ЗСУА-ны дарга Л.Оюунчимэг, ЭМЭЗБСА-ны дарга Д.Баттулга, ЗСУА-ны Архив, бичиг хэргийн ахлах мэргэжилтэн С.Нарантуяа, Хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн П.Балжир

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР

ХНХА-ны ахлах мэргэжилтэн Д.Баярхүү, ЭММА-ны мэргэжилтэн Б.Болдбаатар, оператор Д.Алтанцэцэг, Д.Уранчимэг нарыг тус тус шагналаа.

Эрүүл мэндийн салбар, эмч мэргэжилтнүүдийн хөгжлийн төлөө өөрсөдийн мэдлэг оюун, цаг хугацаагаа
зарцуулан ажиллаж өндөр амжилт гаргасан Та бүхэндээ халуун баяр хүргэж, ажлын амжилт, аз жаргал, эрүүл энх, сайхан бүхнийг хүсэн ерөөе.