ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2021/03/30Тус төвийн Магадлан итгэмжлэлийн албанаас ДЭМБ-аас 2021 оны 03 сарын 05-ны өдөр зохион байгуулсан “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тусламж үйлчилгээний тохиолдлын бүртгэл, сургалтын тогтолцоо” цуврал сургалтын хичээлүүдийн орчуулан нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын 320 гаруй эмнэлгийн мэргэжилтнүүдэд Zoom-ээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Олон улсын үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын хамтын ажиллагаа”-ны талаар мэргэжилтэн Ч.Оюун мэдээлэл хийж, “Тохиолдлын бүртгэл, сургалтын тогтолцоо”, Япон улсын тохиолдлын бүртгэлийн туршлага”, “ Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах Шри Ланка улсын туршлага” сэдвүүдээр Магадлан итгэмжлэлийн албаны мэргэжилтнүүд хичээл заалаа.Сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдэд 1 кредитийн багц цагийн гэрчилгээ олгогдсон.
Сургалтын хичээлүүдийг эндээс татаж авна уу.
Тохиолдлын бүртгэл сургалтын тогтолцоо
тусламж үйлчилгээн дахь үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, Шри Ланка улсын туршлага
Шалгалтын сорилд хариулах заавар
Их уншсан мэдээ
- МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2027/01/01
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2025/05/30
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29
- ЭМНЭЛЗҮЙН ЗААВАР УДИРДАМЖ 2025/10/01




Эрүүл мэндийн яам
УНТ Эмнэлэг
УХТ Эмнэлэг
УГТ Эмнэлэг
ХӨСҮТ
ХСҮТ
ГССҮТ
СЭМҮТ
ЭХЭМҮТ
АӨСҮТ
ЗӨСҮТ
ГҮТ
ЦССҮТ
ЭСҮТ
ХТС
НЭМҮТ