Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ЗӨВЛӨХ ЗЭРЭГ ГОРИЛОГЧИЙН ТАЙЛАН ХАМГААЛАХ ХУВААРЬ

2020/11/10

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлын “2020 онд мэргэшлийн зэргийн шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтний нэрс, мэргэжил, мэргэшлийн чиглэл, шалгалтын комиссын бүрэлдэхүүн, хуваар батлах тухай” 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/182 дугаар тушаал, Мэргэжлийн нийгэмлэг, Холбоо, Салбар зөвлөлийн шалгалтын комиссын шийдвэрээр Үндсэн мэргэшлийн чиглэлээр -70, Төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр–14, Мэргэжлийн чиглэлээр - 54 нийт 138 эмнэлгийн мэргэжилтэн Зөвлөх зэрэг горилох тайлан хамгаалалтад орж байна.

- 11-р сарын 11,12-ний өдрийн тайлан хамгаалалт Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 4 давхарын хурлын зааланд,

- 11-р сарын 13-ны өдрийн тайлан хамгаалалт Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 1 давхарын хурлын танхимд 08:30–17:30 цагийн хооронд зохион байгуулагдана.

- Сувилагч, Эх баригчийн тухайд 11-р сарын 12,13-ны өдөр тайлан хамгаалалт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 08:30 -18:30 цагт болно.