Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

“АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” ДОНОРЫН ЗӨВШӨӨРЛИЙН КАРТ ГАРДУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2020/11/10

Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулан ойлгуулах, Донорын зөвшөөрлийн карт гардуулах “АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЕ” өдөрлөгийг зохион байгууллаа.

Монгол Улсын Донорын тухай хуулийн 13.2-д “Монгол Улсын 25 насанд хүрсэн иргэн эрхтнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харъяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагад гарын үсгээр баталгаажуулан өгч, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно” гэж заасан байдаг. Мөн Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар Донорын зөвшөөрлийн тэмдэглэгээ хийх журам батлагдсан. Энэхүү  журмын хэрэгжилтийг хангаж “Донорын зөвшөөрлийн карт”-ыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба боловсруулан батлуулж хэрэглэж эхлээд байгаа бөгөөд өнөөдрийн арга хэмжээний үеэр Донор болохоор зөвшөөрсөн иргэдэд Донорын карт гардуулан өглөө.


Монгол Улсын Донорын тухай хууль 2018 онд шинэчлэгдэн батлагдаж Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба байгуулагдсан. Монгол улсад амьд болон тархины үхэлтэй донороос элэг, бөөр, ясны чөмөгнөөс үүдэл эс, нүдний эвэрлэг, бэлгийн эс зэрэг эс, эд, эрхтэнг шилжүүлэн суулгадаг. Өнөөдрийн байдлаар нийт бөөр 224 /тархины үхэлтэй донороос 29/, элэг 131 /тархины үхэлтэй донороос 12/, ясны чөмөгнөөс үүдэл эс 23, нүдний эвэрлэг 24-г шилжүүлэн суулгаад байгаа юм байна.