“ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 7 ХОНОГ”
2020/11/032016 оноос эхлэн “Уппсала Хяналтын Төвөөс”-өөс жил бүр ДЭМБ-ын Олон улсын эмийн хяналтын хөтөлбөрийн гишүүн орнуудын хүрээнд эмийн гаж нөлөөний болон гаж нөлөөг мэдээлэх талаарх мэдлэг хандлагыг дээшлүүлэх зорилготой “ЭМИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН 7 ХОНОГ” кампанит ажлыг зохион байгуулж ирсэн.
Энэ жилийн арга хэмжээ 2020 оны 11-р сарын 02-08-ний өдрүүдэд зохион байгуулах бөгөөд Монгол улс 2 дахь жилдээ оролцож байна. 2017 он – Жоргүй эм, 2018 он – Хүүхэд, эмэгтэйчүүдэд, 2019 он – олон тооны эм хэрэглэдэг хүмүүст /өндөр настай, удаан хугацаагаар эмчлүүлж байгаа, хүүхэд г.м/ чиглэгдэж явуулж байсан.
Энэ жилийн арга хэмжээний хүрээнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмийн гаж нөлөөний сэжигтэй тохиолдлыг мэдээлэх талаарх уриалга мессэжиийг олон нийтийн сүлжээгээр хүргэж байна.