Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

“АМЬГҮЙ ДОНОРООС ЭД, ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ НЬ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020/10/30

ЭМЯ, ЭМХТ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо, БНСУ-ын Рафаэл сан, Рафаэл Интернэйшнл ТББ, Вайталлинк, БНСУ-ын болон Монголын Ротари клуб хамтран олон улсын эрдэм шинжилгээний  хурлыг “Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах  үйл ажиллагааг өргөжүүлэх нь” сэдвийн хүрээнд  2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хурал нь Донорын тухай хуулийг сурталчлах, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэх, судалгаа, туршлагаа солилцох зорилготой юм.

Хурлаар УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээ, мэдрэл судлал, харвалтын төвийн эмч нар болон шилжүүлэн суулгах багийн эмч нар, Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны мэргэжилтнүүд амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай уялдуулан хийсэн өөрсдийн судалгааны ажлаа танилцуулан туршлага солилцлоо.

 Эрүүл мэндийн хөгжлийн төвийн эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун "Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний үеэр олон чухал асуудлууд яригдаж байна. Манай улсад жилд 500 орчим хүн ослоор, цусны даралт ихсэх өвчнөөр 4,000 орчим хүн нас барж байна. Тархины үхэлтэй донор нь найман өвчтөнд амьдрал бэлэглэх боломжтой байдаг. Харамсалтайгаар амь насаа алдаж байгаа эдгээр хүмүүсийн эд эрхтнийг тусламж хэрэгтэй хүмүүст шилжүүлэн суулгавал олон хүний амь насыг аврах боломжтой.
Дэлхийн улс орнуудад тархины үхэлтэй донороос гадна зүрх нь зогссон донорын эрхтнийг шилжүүлэн суулгаж байна. Манай улсын хэмжээнд 18 амьгүй донороос 41 хүнд эрхтэн шилжүүлэн суулгаад байна.
Өнөөдрийн байдлаар УНТЭ-т бөөр болон элэг, ясны чөмөг шилжүүлэн суулгах, Хавдар судлалын үндэсний төв дээр элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж байна. Манай багуудын үр дүн дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгах төвүүдийн үйл ажиллагаанаас зарим талаараа илүү байна." гэлээ.


Оролцогчид :

  1. 1. Марсело Кантарович - Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэгийн өрөнхийлөгч /Канад улс/
  2. 2. Проф.Жереми Чапман - Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэгийн өрөнхийлөгч асан  /Австрали улсын Вестмед эмнэлгийн эмч /
  3. 3. Проф.Анг Гю Ри – Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэгийн консулор, Азийн эрхтэн шилжүүлэн суулгах нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, БНСУ-ын Рафаэл Интернейшнл ТББ, Вайталлинкийн захирал
  4. 4. Проф. Стефан Тулльюс – АНУ-ын Харвардын анагаах ухааны их сургуулийн эрхтэн шилжүүлэн суулгах тэнхмийн эрхлэгч,
  5. 5. Проф.Биатрис Домингиус Гил- Испани улсын Шилжүүлэн суулгах үндэсний төвийн ерөнхий захирал
  6. 6. Рафаел Интернейшнл ТББ, ЭМХТ, УНТЭ, УГТЭ, ГССҮТ, УХТЭ, ЦССҮТ, ХСҮТ, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхaн, Баянзүрх дүүргийн нэгдсэн  эмнэлгийн эмч мэргэжилтнүүд