ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД ТЭНЦСЭН ЭЛСЭГЧДИЙН АНХААРАЛД
2020/10/111. Элсэлтийн шалгалтад тэнцэж, онооны дарааллаар хяналтын тоонд багтсан элсэгчдийн нэрс, материал хүлээн авах хуваарийг 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЭМХТөвийн www.hdc.gov.mn цахим хуудсаар зарлана.
2. Хяналтын тоонд багтсан элсэгч хуваарийн дагуу (хуваарийг 10 сарын 11-ний өдөрт багтаан мэдээлнэ.) дараах материалыг бүрдүүлж ирнэ. Үүнд:
-Өргөдөл /эндээс татаж авна уу./media/files/anket_jgS3v1g.docx/
-Боловсролын дипломын нотариатаар баталгаажуулсан хуулбар
-Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
-Иргэний үнэмлэхний хуулбар
3. Хуваарьт өдөр материалаа бүрдүүлж өгөөгүй болон бүрдүүлсэн материал нь шаардлага хангаагүй тохиолдолд онооны дарааллын дагуу тухайн мэргэшлийн чиглэлээр тэнцсэн дараагийн хүнийг элсүүлнэ. Тухайн элсэгч дуудсан цагт бэлэн байхыг анхаарна уу.
4. Шалгалтад тэнцсэн боловч тухайн чиглэлийн хяналтын тоонд багтаагүй элсэгчдийг бусад мэргэшлийн чиглэлээр шилжин суралцах боломжийн талаар уулзалт-ярилцлагыг 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 цагт ЭМХТ-ийн Хурлын танхимд хийнэ.
Шалгалтын сорилд хариулах заавар
ЭМИЙГ ЗӨВ ХЭРЭГЛЭХ 5 АЛХАМ
Бүртгүүлэх заавар
Их уншсан мэдээ
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтыг с… 2023/11/24
- Эрүүл мэндийн сайдын тушаал 2022/03/03
- Эрүүл мэндийн сайдын 611 дугаар тушаалын хавсралт 2022/06/06
- Сул ажлын байр зуучлал 2023/08/29