Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН /РЕЗИДЕНТИЙН/ сургалтын элсэлтийн шалгалт зохион байгууллаа.

2020/10/10

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН /РЕЗИДЕНТИЙН/ сургалтын 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалтыг 2020 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Шалгалтанд Үндсэн мэргэшлийн 30 чиглэлээр 1500 орчим хүн бүртгүүлэн өрсөлдөж байна.
Энэ жилийн шалгалт хэд хэдэн онцлогтой болж байна.
Үүнд:
-Жишиг сорилыг төвийн вэб хуудсанд байршуулснаас гадна хаана байгаагаас үл хамааран элсэгч өөрийгөө сорих цахим шалгалтыг өгч шалгалтандаа бэлтгэх боломжийг анх удаа бүрдүүллээ.
-Дэвшилтэт технологийг ашиглан анх удаа цаасгүй шалгалтыг зохион байгуулж байна.
-Шалгалт дуусмагц дүн ухаалаг төхөөрөмж дээр гарч шалгуулагч дүнгээ шууд харах боломж бүрдлээ.