Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

2020-2021 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ҮНДСЭН МЭРГЭШИЛ /РЕЗИДЕНТ/-ИЙН СУРГАЛТЫН ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАНД БҮРТГҮҮЛСЭН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН АНХААРАЛД

2020/10/02

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН /РЕЗИДЕНТИЙН/ сургалтын 2020-2021 оны хичээлийн жилийн элсэлтийн шалгалт 2020 оны 10 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулагдана. 

Шалгалтын нарийвчилсан хуваарь, шалгалт авах байршил, танхимыг  шалгалт эхлэхээс 2-3 хоногийн өмнө тус төвийн www.hdc.gov.mn веб хуудсанд байршуулна.

Элсэлтийн шалгалт танхимд цахим хэлбэрээр явагдах ба шалгалтын хураамж төлсөн бүртгүүлэгчдэд шалгалтын эрх нээгдэх тул 2020 оны 10 сарын 05-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорх дансанд төлбөрөө тушаана уу.

Шалгалтын төлбөр: 10,000

Данс: 100900020020   

Хүлээн авах банк: Төрийн сан

Хүлээн авах байгууллага: Эрүүл мэндийн хөгжлийн төв

Гүйлгээний утга: Овог нэр, регистрийн дугаар, элсэлтийн шалгалт гэж бичих

Өөрийгөө сорих шалгалт 2020 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд цахим програмаар зохион байгуулагдах бөгөөд шалгалтын хураамж төлсөн элсэгчид хамрагдах боломжтой. /Шалгалтанд нэвтрэх нэр, нууц үг, шалгалт өгөх линк хаягийг тус төвийн www.hdc.gov.mn веб хуудсанд 10 дугаар сарын 07-ны өдрийн 12:00 цагт багтаан байршуулна./

Элсэгч та ерөнхий мэдлэгийн түвшинд өөрийгөө бэлтгэх тул тус төвийн www.hdc.gov.mn вэб  хуудсанд байршуулсан жишиг сорилыг ашиглах боломжтой.

Жич: Эрүүл мэндийн хөгжлийн төв болон АШУҮИС-ийн элсэлтийн шалгалт нь 1 өдөр, 1 цагт зохион байгуулагдах тул сонголтоо зөв хийж шалгалтын хураамжийг давхар төлөхгүй байхыг анхааруулж байна.

Харилцах утас: 11-461529, 70128806, 98132485