Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ТӨРИЙН САНГААР СУРАЛЦАГЧ РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН ТЭТГЭЛЭГИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

2020/09/25

Үндсэн мэргэшлийн сургалтанд төрийн сангаар суралцаж байгаа суралцагч нь Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайдын хамтарсан 2015 оны “Журам батлах, зардлын жишиг, төлбөрийн хэмжээг тогтоох тухай” 97/56 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу тэтгэлэг авдаг. Уг журмын 4.3.2-т “Гурван сараас дээш хугацааны төгсөлтийн дараах сургалтанд суралцагчдын 90 хүртэлх хоногийн албан тушаалын цалинг үндсэн байгууллага олгоно. Энэ хугацаанд тэтгэлэг давхцуулан олгохгүй” гэж заасан тул 1-р дамжааны эхний 2 сар, 2-р дамжааны сүүлийн 1 сард суралцагчдад тэтгэлэг олгодоггүй болно. Жич: Үндсэн мэргэшлийн сургалтын хичээлийн жил нь тухайн жилийнхээ 9 дүгээр сарын 30-нд дуусдаг тул 10 дугаар сард тэтгэлэг олгохгүй.