Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЭМЗҮЙЧДИЙН ӨДӨР

2020/09/25

Турк улсын Стамбул хотноо 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хуралдсан Дэлхийн эм зүйн холбооны хурлаас энэ өдрийг “Дэлхийн эм зүйчдийн өдөр” болгон зарлаж, албан ёсоор тэмдэглэж эхлэсэн бөгөөд Дэлхийн эм зүйн холбооны гишүүн 112 оронд жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд энэ жил 6 дах удаагаа тэмдэглэж байна. Энэ жил “Өөрчлөгдөн буй Дэлхийн эрүүл мэнд” сэдвийн дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ талаар “Хүн бүр аюулгүй, үр дүнтэй, чанартай, хямд үнэтэй эм, эрүүл мэндийн технологийг ашигладаг байхаас гадна эмийн тусламж үйлчилгээний үр ашгийг бүх нийтээрээ хүртдэг байхад эм зүйчид хэрхэн хувь нэмэр оруулж байгааг харуулахыг зорьж байна" хэмээн Дэлхийн Эм зүйн холбооны Ерөнхийлөгч Доминик Жордан хэлсэн байна. Монгол улсад ажиллаж буй 2509 Эмзүйчиддээ баярын мэнд хүргэж, амжилт хүсэе.