Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

“Солонгос улсын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тогтолцоо” цахим сургалтад урьж байна

2020/07/01

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гадаад харилцаа, хамтран ажиллах гэрээний хүрээнд Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүний нөөцийн хөгжлийн хүрээлэнгээс “Солонгос улсын Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, тогтолцоо” сэдвийн дор цахим сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.

Сургалтыг Асан анагаах ухааны төв, Сөүлийн үндэсний их сургууль, Ионсэй их сургуулийн харьяа Нийгмийн эрүүл мэндийн сургууль, БНСУ-ын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эрдэмтэн, профессорууд удирдан явуулна.

Сургалтад оролцох хүсэлтэй эрүүл мэндийн ажилтан хавсаргасан апликэйшин формыг бөглөн altantsetsegsh@yahoo.com и-мэйл хаягаар 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 17:30 цагт багтаан ирүүлнэ үү.

Сургалтын хөтөлбөр, апликэйшин формыг дороос татаж авна уу

/media/files/announcement_on_the_program_of_understanding_of_korean_healthcare.pdf

/media/files/application_form_for_the_course_of_understanding_of_korean_healthcare.pdf

Жич: Сургалт үнэ төлбөргүй, гэрчилгээ олгоно. Утас: 70110893